Түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн хүлээн авч орлогод авах, зохих зөвшөөрлийн дагуу олгох, агуулах дахь бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, ашиглалтад хяналт тавих
• Нярваар 1-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
• Нягтлан бодогч, нярвын мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
• Хэрэглээний болон санхүүгийн программд ажиллах чадвартай.
• ERP систем дээр ажиллах чадвар, туршлагатай бол давуу тал болно.
• Үнэнч шударга, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.
• Ёс зүйтэй, хүндэтгэлтэй, харилцааны ур чадвартай.
• 14х14 ээлжээр ажиллах боломжтой байх.
• Эрэгтэй
Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.
Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.