Одоогоор мэдэгдэл алга байна

Макс Рөүд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Худалдан авалт, хангамжийн албаны дарга

4,500,000-5,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн худалдан авалт, хангамжийн урт, дунд, богино хугацааны бодлого, чиглэлийг тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, төлөвлөлт боловсруулах;
  • Худалдан авалтын төлөвлөгөө, татан авалтын хуваарийг боловсруулах, нийлүүлэгчийн судалгаа хийх, сонгон шалгаруулах үйл явцыг хянах, гүйцэтгэлийг тайлагнах ажлыг удирдан зохион байгуулах;
  • Компанийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн анализ хийж, зөв оновчтой шийдвэрийг шуурхай гаргах, ашигт ажиллагааг дээшлүүлэх;
  • Төсвийн төлөвлөлт, хяналт хийх
  • Бараа материалын нийлүүлэлтийн явцыг мэдээллээр хангах, бараа материалын нөөцийг удирдах;
  • Хамтран ажиллах ААНБ, хувь хүмүүстэй албаны уулзалт зохион байгуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулахад оролцох;
  • Хангамжийн сүлжээг хөгжүүлэх;
  • Бараа бүтээгдэхүүний чанар, стандартын хяналт хийх;
  • Худалдан авалт, хангамжийн албаны багийг удирдах, мэргэжлийн чиглүүлэг өгч, дэмжин ажиллах;
  • Ажил үүрэгтэй холбоотой тайлан, мэдээллийг боловсруулж, удирдлагыг мэдээллээр хангах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, инженер, олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Худалдан авалт, хангалт нийлүүлэлт, логистикийн чиглэлээр удирдах албан тушаалд 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Авто зам, барилга, үйлдвэрлэлийн салбарын мэдлэгтэй;
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Чадварлаг мэргэжилтэн танд бид дараах боломжуудыг санал болгож байна. 

  • Хоол, унааны нэмэгдэл;
  • Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
  • Ажлын үр дүнгийн УРАМШУУЛАЛ,
  • "УЯН ХАТАН ЦАГ"-ийн систем,
  • Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
  • Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
  • "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
  • "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
  • Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
  • Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
  • ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис;

Манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.  

 

*Бид бүх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж харьцах бөгөөд ажлын байранд тохирох эсэхийг тогтоохоос бусад зорилгоор мэдээллийг задруулах буюу ашиглахгүй болно.

-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88100630

Зар нийтэлсэн огноо

2025-06-04 15:00

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Гоо сайхны Худалдааны зөвлөх /зайсан SKY Wings/Наран Бьюти Уорлд ХХК
2025-05-19
Агуулах түгээлтийн ахлах менежер /Шинэ төсөл/Ньюпрогресс Групп ХХК
2025-06-03
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРМиний Дэлгүүр ХХК
2025-06-05
Брэнд менежер /Гоо сайхан үнэртэн/Наран Трейд ХХК
2025-05-31
Худалдааны зөвлөх /брэнд хувцас/ ЗАЙСАНДБи Ти Эф ХХК
2025-05-27
Усан хангамж, дулааны инженерЮнитра ХХК
2025-05-30
Худалдан авалтын мэргэжилтэнЮнител Групп
2025-05-28
Борлуулалтын албаны даргаТоп Керамикс ХХК
2025-05-21
Агуулахын туслахАнунгоо ХХК
2025-05-12
Үл хөдлөх хөрөнгийн Агент /REAL ESTATE AGENT/РЕМАКС Платин
2025-05-13
Худалдааны зөвлөхНомин Холдинг
2025-06-06
Борлуулалтын менежерТэгш Чанар ХХК
2025-06-05
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /МИШЭЭЛ БАРИЛГЫН ИХ ДЭЛГҮҮРТ/Номун Кондитер ХХК
2025-06-04
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ ЭРЭГТЭЙОюу Рич ХХК
2025-05-14
Дуудлагын операторАчит Байгаль Мед ХХК
2025-06-05
Онлайн худалдаа хариуцсан админАвекАмуулай ХХК
2025-06-03
Тавилгын сүлжээ их дэлгүүрт Худалдааны зөвлөхГовь хангай мебель ХХК
2025-06-06
БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Монгол Контент ХХК/Мобиком корпораци ХХК
2025-06-03
БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГАМонжүүс ХХК
2025-05-14
Худалдааны зөвлөхBimex holding
2025-05-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.