ТӨСЛИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Барилгын автоматжуулалт, холбоо дохиолол, цахилгаан, биет аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлэх төслийг төслийн менежментээр хангах
Манай Дижитал Повер компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:
- Барилга болон гэрийн автоматжуулалт
- Сүлжээ болон хүчний дэд бүтэц
- Цогц биет аюулгүй байдал
- Цахилгааны шийдэл
- Үйлдвэрийн автоматжуулалт
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбоо дохиолол, Автоматик, Бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой
- Төслийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
- Төсөл удирдаж ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
- Олон улсын төслийн удирдлагын стандартуудыг мэддэг
- Бусадтай харилцах, хэлэлцээ хийх чадвартай
- Асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах чадвартай
- Суралцах чадвар сайтай
Нэмэлт мэдээлэл
Бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын уян хатан цаг
- Тохилог, тав тухтай оффис (120 мянгат, Khan Bank Tower, 22 давхарт)
- Ажилтны бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
- Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн сонирхлын клубүүд
- Сурч хөгжих нээлттэй орчин, ур чадвараа хөгжүүлэх олон талт хөтөлбөрүүд
БАРИЛГЫН АВТОМАТЖУУЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СҮЛЖЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ КОМПАНИД НАЙРСАГ, ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.