Гэрээ баримт бичгийн хяналтын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Баримт бичгийн зохицуулалт боловсруулалт хяналт хийх;
- IPC гүйцэтгэл зардлын бүртгэл;
- Тайлан боловсруулалт хийх;
- Дата нэгтгэх дүн шинжилгээ хийх;
- Захиалагчтай албан ёсны й-мэйл харилцаа авч явах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Барилгын салбартай холбоотой бүхий л мэргэжил 1 жилийн туршлагатай.
Гэрээний хяналт боловсруулалт хийх.
Нэмэлт мэдээлэл
Яагаад Уранган ХХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба хоол, утас, унааны нэмэгдэлтэй. Жил бүр инфляцаас хамааран цалин нэмэгдэх боломжтой системийг бий болгосон.
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурч хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
- Ур чадвартай хамт олон – Амжилтад хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
- Ажил амьдралын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба илүү цагийн нэмэгдэлтэй.
- Хувь хүний хөгжил – Эрүүл амьдралыг дэмжиж фитнесийн урамшуулалтай ба карьер хөгжлийн хөтөлбөр, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдана
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.