МЭРГЭЖИЛТЭН (Систем администратор)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Банкны серверүүд, үндсэн болон нөөц төвийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, тогтмол сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд мэдээллийн технологийн орчны бэлэн байдлыг хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн системийн инженер, кибер аюулгүй байдлын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Систем администрэйшн виртуализэйшн болон контейнерчлал чигэлээр мэргэшсэн;
- Системийн администратор, системийн инженерээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Windows Server, Active Directory, Group Policy, DNS, DHCP тохируулах чадварыг бүрэн эзэмшсэн;
- Linux/Unix Shell scripting, Cron jobs талаар мэдлэгтэй;
- Virtualization: VMware, Hyper-V, Docker зэрэг технологиуд дээр ажиллах чадвартай;
- Веб, и-мэйл сервер зохион байгуулсан туршлагатай;
- SNMP, Logging, System monitoring хэрэгжүүлсэн туршлагатай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Нэмэлт мэдээлэл
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Монгол Улсын Хөгжлийн банкны товч анкет болон CV;
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Төрөл: Бүтэн цагийн
- Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.
- Анкет, материалыг Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчрах, эсхүл Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудас дахь Ажлын байрны зарын холбогдох цахим хаягаар ирүүлэх боломжтой.
- Сонгон шалгаруулалтын дараа анкет, материалыг буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Утас: (976)-11-7013-0516 /528/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70130516, 70130513
Факс70130602
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.