Арьс гоо заслын эмч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мэргэжлийн оношилгооны аппарат ашиглан үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж зөвлөгөө мэдээлэл өгөх
- Олон улсын стандартын шаардлага хангасан NDYAG nanosecond, Picosecond, MFU, MRF, IPL зэрэг аппаратууд дээр ажиллах, мөн Мезотерапи эмчилгээг гардан гүйцэтгэх
- Пийлинг, нөхөн сэргээх болон бусад гоо сайхны эмчилгээ үйлчилгээг гоо сайханчаар дамжуулан хүргэх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
-Арьсны эмч мэргэжилтэй
-Мэргэжилдээ хайртай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримталдаг
-Шинийг суралцах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
-Англи хэлний мэдлэгтэй, үргэлж уншиж судалж шинийг эрэлхийлдэг
-Нийгэмд арьсны эрүүл мэндийн боловсрол олгох, үнэн зөв мэдээлэл түгээх, эмчлэх чин хүсэл эрмэлзэлтэй
Нэмэлт мэдээлэл
- Манай байгууллага эмч ажилтнуудаа цаашид гадаад дотоодын мэргэшүүлэх сургалтад хамруулж салбартаа тэргүүлэгч эмчийг бэлтгэн гаргахыг зорьдог
- Меди клиникийн алсын хараанд нэгдэж эрхэм зорилго, үнэт зүйлсийг баримтлан салбартаа манлайлах багийн гишүүн байх хүсэл эрмэлзэлтэй арьсны эмч таныг эрч хүч дүүрэн залуу хамт олонд нэгдэн ажиллахыг урьж байна
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.